• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-15 15:50:06    
Муу-ус болон Хорчины элсэн цөлд мод тарьж ойжуулж байна

Синьхуа Агентлаг

     Хятадын Ойн Аж Ахуйн Үндэсний Газрын баруун хойт, хойт, зүүн хойт нутгийн ойн хамгаалалтын байгуулалтын газрынхны танилцуулснаас үзвэл, 20 гаруй жил мод тарьж ойжуулснаар, Хятадын умард нутгийн муу-усын элсэн цөл болон Хорчины элсэн цөлийн цаашид цөлжихийг үр ашигтай тогтоон барьж чадсан байна.

     Өвөр Монголын Өөртөө Засах Районы Түн-ляо хотын цөлжсөн талбай нь Хорчины элсэн цөлийн 52.7 хувийг эзэлж байна. Хятадын баруун хойт, хойт, зүүн хойт нутагт мод тарьж хамгаалалтын бүс гаргах төсөл хэрэгжүүлснээс хойш, уг хотынхон 15 сая 860 мянган га газарт мод тарьж, ойн нөмрөгийн хэмжээ нь 1978 онд 8.9 хувь байсан бол, өнөө 20 хувьд хүрчээ.

     Муу-усын элсэн цөлд оршдог Шаньши мужийн Юй-линь хот бол Хятадын хамгийн ноцтой цөлжсөн районуудын нэг нь юм. Өнөө уг хотынхон цөлжсөн газрынхаа 68,4 хувьд мод тарьж ойжуулсан байна. \Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\