Хятадын холбогдох салбарынхан 9-р сарын 20-ны өдөр Бээжинд Хамгаалалтын ажлын олон улсын симпозиум хийх гэж байгааг сурвалжлагч 15-ны өдөр Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээллээ.
Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам болон 20 гаруй улс орны цагдаагийн байгууллагын удирдах албаны хүмүүс, хамгаалалтын үйлчилгээний аж ахуйн нэгжийн төлөөлөгчид зэрэг 300 гаруй хүн энэ симпозиумд оролцох юм байна. Тэд олон улсын хамгаалалтын үйлчилгээний ажил төрлийн хөгжилд тулгарч байгаа өрсөлдөөн сорилт, боломж тохиол, хамгаалалтын үйлчилгээний өнөөгийн шинэ үзэл ойлголт, шинэ туршлага, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын хамгаалалтын ажилд хэрхэн туслах зэрэг асуудлаар ярилцах юм. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|