Шан улсаас өмнөх соёл иргэншил нь ганц төв нутаг өөрөөр хэлбэл Хатан голын дунд дор сав газар нутгийн соёлын хөгжлөөс болсон биш, умард нутгийн Хүн шаний соёл нь Шан улсаас өмнөх соёлын үүсвэрийн нэг юм. Саяхан ӨМӨЗР-ы Улаанхадад хуралдсан Хүн шаний соёлын олон улсын дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалтад эрдэмтэд энэ үзлийг дэвшүүлсэн юм.
Хүн шаний соёл нь шинэ чулуун зэвсгийн үеийн Хятадын умард нутгийн нэг зүйлийн соёл юм, тэр нь Хатан голын дунд дор сав газар болон зүүн хойт Азийн районы зааг нийлж байгаа газраар дэлгэрч байжээ.
Одоогоос 5000 орчим жилийн үед байгалийн шалтгаанаас болж Хүн шаний соёл нь гэнэт алга болсон байна. Хүн шаний соёлтой урьдах хүмүүс гурван чиглэлээр тарж явсан байна. Нэг нь баруун Ляо хэ голын сав газар дагуу Ляо Дүнгийн хойгт орж, Нөгөө нь Их Хянганы давааг даван Монголын их талаар байгаль нуураас зүүн тийш орж, гол болох нэг хэсэг нь Хэ Бэйгээр Хэ Нань орж Хатан голын дунд дор сав газар нутгийн соёлтой нийлж, сүүлд нь Шан улсаас өмнөх үеийн соёл иргэншлийн чухал бүрэлдэхүүн болжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|