Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, мянганы хөгжлийн зорилтыг чармайн хэрэгжүүлэхэд Хятадын Засгийн газар бэлэн байна гэж Хятадын Ерөнхий сайдын орлогч Зэн Пэй-янь 15-нд Бээжинд тэмдэглэжээ.
Зэн Пэй-янь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мянганы хөгжлийн зорилтын тусгай зөвлөх Жеффреи Сакс нарын зэрэг хүмүүстэй Бээжинд уулзах үе хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн 2005 оны НҮБ-ын 60 жилийн дээд хэмжээний уулзалт дээр мэдэгдсэн, хөгжиж байгаа орнуудын хөгжлийг дэмжих Хятад улсын 5 арга хэмжээг Хятадын засгийн газар нааштай хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ, НҮБ-ын 60 жилийн ойн дээд хэмжээний уулзалтын ололт амжилтыг нухацтай хэрэгжүүлж, мянганы хөгжлийн зорилтын шудрага, зүй зохистой, үр ашигтай ахицын үнэлэх хүрээ хэмжээг тогтоож, улс орнуудын хийсэн ахицад нэн даруй үнэлгээ хийж, олон улсын хамтын ажиллагаа болон хөгжилд тусламж үзүүлэх амлалтын хэрэгжилтэд хяналт тавьж, түүнд тус төхөм үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хүсэж байна гэжээ. \Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\
|