Сүүлийн үед Хятадын утга зохиол, урлагийн холбооноос ӨМӨЗР-ы Ордос хотын Үшинь хошууг "Хятадын сүлд тахилын уламжлалт соёлын нутаг", "Хятадын монгол нутгийн овоо тахих уламжлалт соёлын нутаг", "Хятадын Ордос дуу бүжгийн өлгий" гэж нэрлэсэн байна. Энэ бол Үшинь хошуу ӨМӨЗР-д анх удаа иймэрхүү хүндэтгэлийг хүлээж, хошууныхоо түүх соёлын хөгжилд шинэ хувь нэмэр оруулж, хошуу нутгийнхаа дуу бүжгийн үйлсийг хамгаалан хөгжүүлж, овоо тахих уламжлалт соёлын агуулгыг цаашид дэлгэрүүлэн, монгол үндэстний сүлд тахилгын уламжлалт соёлыг дээдлэн ардын соёл урлагийн уламжлалыг хөгжүүлж, үндэстний соёлын цэцэглэл хөгжлийг дээшлүүлсэн байна.
Хятадын утга зохиол, урлагийн холбоо тэрчлэн Хятадын ардын утга зохиол, урлагийн нийгэмлэгийн холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь хүрч шинжилгээ судалгаа хийж Үшинь хошууны ардын соёлыг хамгаалах ажилд оруулсан хүчин зүтгэлийг өндрөөр үнэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|