Хятадын ГХЯ-ны сайд Ли Жаошин 16-ны өдөр Бээжинд Мозамбикийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд Алсинда Абреутай хэлэлцээ хийсэн байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг байнга урагш ахиулна гэж хоёр тал илэрхийлсэн байна.
Хятад, Мозамбикийн уламжлалт найрамдал тэрчлэн Мозамбикийн шинэ засгийн газар 2005 онд байгуулагдсанаас хойш Хятадтай харилцах найрсаг бодлогоо үргэлжлүүлсээр ирсэн Мозамбикийг Ли Жао-шин өндрөөр үнэлээд, Мозамбикийн талтай дээд түвшинд хэлхээ холбоогоо эрчимжүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөн, нийгэм соёлын хэлхээ холбоогоо сайжруулахад бэлэн байна гэжээ.
Мозамбикийн шинэ засгийн газар Хятадын бодлогыг өнгөрсөн үетэй адил хэрэгжүүлэн, Хятадын нэгдлийн их үйлсийг дэмжинэ, Хятадын талтай дэд бүтцийн байгуулалт, хөдөө аж ахуйн хөгжил болон шинжлэх ухаан техник зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд буян үйлдэхийг Мозамбикийн тал хүсч байна. гэж Алсинда Абреу илэрхийлсэн байна. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав/
|