Азийн хөгжлийн банк Хятадын ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг үндэслэл болгож, хөдөө аж ахуй болон нийгмийн дэд бүтцийн байгуулалтыг түлхүү дэмжиж, зээл олгох гол талаа том хотуудаас жижиг хот, хөдөө тосгон руу шилжүүлэх болсон байна.
Азийн хөгжлийн банкнаас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын холбогдох хариуцлагатны танилцуулснаар, өнгөрсөн хэдэн жилд, Азийн хөгжлийн банк, Хятад зэрэг орнуудад олгосон зээлийн төсөл нь зам харилцааны төсөлд голцуу төвлөрч байсан. 2007-2010 онуудад, Азийн хөгжлийн банкнаас зам харилцааны төсөлд олгох зээлээ 50 хувь орчим буруулж, харин бусад талын зээлийн төслийг ихээр нэмэгдүүлнэ. Үүний дотор нийгмийн дэд бүтцийн байгуулалтын төсөл, хөдөө аж ахуй, байгаль орчин, нөөц баялагийн төслийн зээлийн хэмжээг тус тус 20 орчим хувиар нэмэгдүүлнэ гэжээ. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав/
|