• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-17 15:50:31    
Хятад улс 3-- 4 тэрбум гаруй ам долларын дэлхийн банкны зээлийг ашиглана

Синьхуа Агентлаг

     2007-- 2009 онуудад Хятад улс жил бүр дэлхийн банкнаас 1 тэрбумаас 1 тэрбум 500 сая ам долларын зээл авах болно. 3 жилийн зээл нь бараг 3 тэрбумаас 4 тэрбум 500 сая ам долларт хүрэх болно гэж Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо 16-нд мэдээлжээ.

     Ирэх 3 жилийн дэлхийн банкны зээлийг бүс нутагт хуваарилахдаа төв баруун бүс болон зүүн хойт районыг гол болгоно. Зээлийг төв баруун бүс нутгийн дэд бүтцийн байгуулалтад голлон оруулж, хөдөө аж ахуй, зам харилцаа, хот тохижуулалт, байгаль орчны хамгаалалт зэрэгт илүү зориулах болно. Үүний зэрэгцээ эрчим хүч хэмнэх, мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх төслийг нэмэгдүүлсэн байна. /Баясгалан орчуулж,Урангоо хянав/