• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-17 18:53:53    
Энх тайвны үзэл баримтлалаар орчин үеийн түүхийн хүмүүжил олгоход нийтлэг ойлголттой болов

Хятадын Олон Улсын Радио

     Хятад,Япон, Өмнөд Солонгос гурван орны дунд бага сургуулийн түүхийн багш нарын төлөөлөгчид саяхан Бээжинд түүхийн хичээл сургалтын туршлага солилцох хурал хийж, түүхийн хүмүүжил сургалт нь энх тайвны үзэл ойлголтонд тулгуурлах ёстой, Зүүн Азийн түүхийн их талаас орчин үеийн түүхийн хүмүүжил олгох талаар гурван орон нийтлэг ойлголтод хүрсэн байна.

     Энэ удаагийн хурлын зорилго нь түрэмгий дайныг таниж ойлгоход анхаарлаа төвлөрүүлсэн байна. Гурван орны хуралд оролцсон зүтгэлтнүүд Японы ерөнхий сайд Койзүмигийн Ясукүни сүмд олонтоо мөргөл үйлдсэн үйл ажиллагааг санал нэгтэй зэмлэн буруушаасан байна. Хурлын дараа гарын үсэг зурсан меморамдумд, гурван тал түүхийн үнэн байдлыг хойч үеийнхэндээ харуулж, түүхийн талаар гурван орны хүүхэд багачуудыг зөв мэдлэгтэй болгон харилцан ойлгон бие биеэ хүндэтгэх найрсаг харилцаа тогтооно гэж тэмдэглэсэн байна. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/