Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тухай олон улсын 3-р чуулга уулзалт болон Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдал тэрчлэн ажил мэргэжлийн эрүүл мэндийн үзэсгэлэн 9-р сарын сүүлийн арав хоногт Бээжинд болох гэж байна. Америк, Япон, Герман зэрэг 20 гаруй улс орон, газар нутгийн төлөөлөгч энэ арга хэмжээнд оролцох юм байна.
Энэ чуулга уулзалтад оролцох улс орнуудын төлөөлөгчид даян дэлхийн анхаарал тавьж байгаа аюулгүй байдал хийгээд ажил мэргэжлийн эрүүл мэндийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд үзэсгэлэнд нь дэлхийн нэрт аж ахуйн нэгжүүд өөр өөрийн үйлдвэрлэлийн аюулгүй байдал хийгээд ажил мэргэжлийн эрүүл мэндийн салбарын шинэ шинэ техник, бүтэгдэхүүнээ авчирч оролцох юм байна. \Цэцэн орчуулжУрангоо хянав.\
|