Дэлхийн жижиглэнгийн худалдааны хамгийн том компани болох Вал Март Сторе компани ажилчидаа үйлдвэрчний эвлэлд оролцохыг эсэргүүцсээр ирсэн боловч сүүлийн сар хүрэхгүй хугацаанд тус компанийн Хятад дахь салбарууд урьд хожид үйлдвэрчний эвлэл байгуулсан байна.
Сурвалжлагч 18-ны өдөр бүх Хятадын үйлдвэрчний эвлэлээс мэдээлснээр, 7-р сарын эцсээр Вал Март Сторе компанийн Жиньжян дахь салбар үйлдвэрчний эвлэл байгуулагдсанаас нааш энэ сарын 17-ны өдөр болтол Жиньжянь, Шэньжэнь, Наньжин, Фүжөү зэрэг арван нэгэн хотод байдаг 19 салбар нь үйлдвэрчний эвлэлтэй болсон байна. /Баатар орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|