• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-19 15:58:16    
Хэт өндөр даралттай анхны цахилгаан сүлжээг Хятад улс байгуулж эхэлжээ

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсын хэт өндөр даралттай анхны цахилгааны сүлжээний суурь тавих ёслол 19-ний өдөр Хятадын умард нутгийн Шанши мужийн Чанжи хотод боллоо. Хятадын сая вольтын зэрэглэлийн хэт өндөр даралттай цахилгаан дамжуулах барилга байгуулалтын ажил эхэлснийг энэ нь харуулж байгаа юм.

    Хэт өндөр даралттай цахилгаан сүлжээ нь Хятадын Шанши, Хэ-нань, Хубэй гурван мужаар дамжин, нийт 650 км урт байгаа бөгөөд энэ барилгад нийт 5 тэрбум 600 сая гаруй юаний хөрөнгө оруулжээ.

    Хятадын Цахилгаан Сүлжээний Үндэсний Компанийн ерөнхий захирал Лю Жэнь-я суурь тавих ёслол дээр хэлэхдээ: хэт өндөр даралттай цахилгаан сүлжээг хөгжүүлэх нь Хятадын Засгийн газрын дэвшүүлсэн, хэмнэхийг эхэмлэх нийгэм байгуулах, цэвэр ариун байгаль орчинтой нийгэм байгуулах гэсэн чухал арга хэмжээ мөн, бас ч Хятадын эрчим хүчний нөөц баялгийг тохируулах ажлыг шилдэгжүүлж, эрчим хүчний тогтвортой, хэмнэлтэй, цэвэр ариун, аюулгүй тогтолцоо тогтоож, Хятадын эрчим хүчний аж үйлдвэрийг хэлбэрэлтгүй хөгжүүлэхийн зайлшгүй сонголт болох юм гэжээ.

    Хэт өндөр даралттай цахилгаан сүлжээ нь цахилгааныг хол зайд их хэмжээгээр бага зарцуулгатай дамжуулах онцлогтой юм.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\