Хятадын Улсын Статистикийн Газрын 19-ний өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, 2006 онд Хятад улсын том оврын үйлдвэр аж ахуйн нэгжийн тоо нь 2378-д хүрч, 233 үйлдвэр аж ахуйн нэгж шинээр нэмэгджээ.
Хятадын Улсын Статистикийн Газрын холбогдох дүрэм тогтоолын дагуу, том оврын үйлдвэр аж ахуйн нэгжийн эрхлэлтийн орлого нь 300 сая юаниас дээш, нийт хөрөнгө нь 400 сая юаниас дээш, ажилтдын тоо нь 2000-аас давах ёстой юм байна.
Эдгээр том үйлдвэр аж ахуйн нэгжид төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж болон нийтийн өмчийн аж ахуйн нэгж хагасаас дээших хувийг эзэлж, голлох байранд байсаар байна. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав\
|