Энэ онд Хятадын төв санхүүгаас хөдөө аж ахуй болон хөдөө тосгоны хөгжилд туслах зориулалттай хөрөнгө мөнгө нь 339 тэрбум 700 сая юаньд хүрч, ноднины мөн үеийнхээс 42 тэрбум 200 сая юамь нэмэгдэн, тариачдын хүртсэн ашиг шим нь ил тод нэмэгдсэн байна.
Хятадын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Жан Юүн сүүлийн өдөр Хятадын хойт нутгийн Харбинд болсон хурал дээр ингэж илэрхийлсэн байна.
Жан Юүн танилцуулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд, Хятадын Засгийн газар хөдөө тосгонд "илүү өгөх, дутуу хураах, чөлөөтөй байлгах" болон "аж үйлдвэр нь хөдөө аж үйлдвэрийг тэтгэх, хот суурин нь хөдөө тосгоныг дэмжих" үндсэн чиг шугам тогтоож, тариачдын дарамтыг хөнгөлөхийн зэрэгцээ, тариачдад ашиг хүртээх бодлогоо алхам алхамаар эрчимжүүлж, хөдөө аж ахуй болон хөдөө тосгоны эдийн засгийн хөгжилд баярлууштай хувьралт гарсан байна.
Санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ, Хятадын Засгийн газар хойштын 10 жилд багтаан, хөдөө тосгонд дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсрол хүртсэн сая гаруй чадвартныг бэлтгэн хүмүүжүүлэхээр төсөвлөж байна. Эдгээр хүмүүсийг гол нь тариалах, үржүүлэх, боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн ажиллагаанд хамруулах болно. \Алтаннавч орчуулж, Номин хянав\
|