• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-20 17:40:49    
Хоёр талын харилцаан дахь хөшүүн байдлыг арилгахын төлөө Хятадын тал цаашид хүчин чармайлт гаргана

Синьхуа Агентлаг

    Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Тан Жя-шуань 20-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Японы улс төрийн харилцаанд бий болсон хөшүүн байдлыг арилгахын төлөө, Хятадын тал цаашид уйгагүй хүчин чармайлт гаргах болно, Японы тал түүхийн урсгал болон хоёр ард түмний хамтын эрэл хүслийн үүднээс улс төрийн харш саадыг түргэн арилгаж, хоёр орны харилцааг хөгжлийн хэвийн замд нь эртхэн оруулахад Хятадын талтай хамтаар тус дөхөм үзүүлэхийг Японы талд хүсч байна гэжээ.

    Хятадад айлчилж байгаа Японы парламентын доод танхимын дарга асан, Социал-демократ намын уулын ерөнхий нарийн бичгийн дарга Дои Такакотой уулзах үе Тан Жя-шүань дээрх үгээ хэлсэн байна.

    Тан Жя-шүань хэлэхдээ, Хятад Японы улс төрийн харилцаа хөшүүн байдалд орсон нь 2-р дайны А зэрэглэлийн гэмт хэрэгтнийг тахиж бий Ясукүни сүмд мөргөл үйлдэхийг Японы удирдагч мужуудлан баримталж байгаагаас болсон юм. Энэ нь Хятадын ард түмний санаа сэтгэлгээг ноцтой эмзэглүүлж, Хятад Япон хоёр ард түмний харилцааны улс төрийн үндэс суурьд нөлөөлсөн байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Ерөнхий сайд Койзүми Жүничиро 8-р сарын 15-ны өдөр Ясукүни сүмд дахин мөргөл үйлдсэн байна. Олон улсын шудрага ёсны эсрэг өдөөлөг хийж, хүн төрөлхтөний нинжин сэтгэлийг талхидсан энэ үйл хэрэг нь Хятад Японы харилцаа сайжрах ахицад ноцтой цохилт өгч, олон улс дахь Японы дүр төрх болон улс орны ашиг сонирхлыг нь ч хохироосон байна гэжээ.

    Дои Такако хэлэхдээ, Япон Хятадын хамтарсан албан мэдээ зэрэг хоёр орны улс төрийн баримт бичгүүдэд тогтоосон зарчмыг чанд мөрдөн журамлах явдал бол Япон Хятадын харилцааг эрүүл саруулаар тогтвортой хөгжүүлэхийн үндсэн зүйл болох юм. Түүхийг үнэн мөнөөр нь таних нь Япон Хятад хоёр орны харилцаанд төдийгүй, Японы өөрийнх нь хөгжилд ч тун чухал болохыг Япон Хятад хоёр орон дипломат харилцаагаа хэвийн болгосноос хойших туршлага гэрчилсэн байна гэжээ. \Номин орчуулж О.Дарамбазар хянав.\