Хятадын арав гаруй мэргэжилтний 20 жилийн турш редакторлон туурвисан "Сүн улсын бүрэн бичиг" сүүлийн үед хэвлэгдсэн байна, энэ нь Хятадын эртний ном бичгийг эмхлэн хэвлэсэн хамгийн их томоохон хэмжээний төсөл болно.
"Сүн улсын бүрэн бичиг" нь өнөөдөр Хятадад хэвлэгдээд байгаа үе тасарсан хамгийн том уран зохиолын цомог болно, манай тооллын 10-р зуунаас 13-р зуун хүртлэх эртний Сүн улсын 320 жилийн дотор зохиогдсон нийт 360 боть, төрөл бүрийн зохиомжтой 100 мянган зохиолыг хамруулсан байна. Үүний доторхи зонхилох зохиогч нь тусгай эмхэтгэлд хамрагдаагүй , цөөн бус үрийн ганц байгаа юм уу ховор номуудыг анх удаагаа нийтэлж байгаа юм. Үүнээс болж, Сүн улсын шүлэг, зохиолын ерөнхий эмхэтгэл бүрэн болсон байна.
Сүн улсын үе бол, Хятадын эртний уран зохиолын хөгжин цэцэглэсэн цаг үе байж, маш олон нэрт яруу найрагч, уран зохиолч төрөн гарсан юм. \Алтаннавч орчуулж, Пэрлаймаа хянав\
|