Сүүлийн жилүүдэд, ӨМӨЗР нь өргөн уудам тал нутагтаа шинжлэх ухаанчаар хөгжих үзэл санааг нааштай найдваржуулан, тал нутгийн экологийг чармайн хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтэцдээ зохицуулалт хийж, орчин үеийн мал аж ахуйг түргэн хөгжүүлж, бүх өөртөө засах районы мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга хэлбэрт түүхэн өөрчлөлт гаргасан байна.
Сүүлийн жилүүдэд, ӨМӨЗА нь тал нутгийн өмчлөх эрх, хэрэглэх эрх болон гэр бүлийн хариуцан дайчлах дүрмийг нямбай хэрэгжүүлсний зэрэгцээ, шинжлэх ухаанчаар төлөвлөх, үр ашигтай хамгаалах, бүтээн байгуулалтаа түргэтгэх, хэлбэрэлтгүй ашиглах чиг шугамын дагуу тал нутгийг хамгаалан бүтээн байгуулах төслийг дорвитой хэрэгжүүлж, хамгаалах, бүтээн байгуулах болон зүй зохистой ашиглахыг уялдуулах замаар замнаснаар, тал нутгийн экологийн бүтээн байгуулалт тодорхой амжилттай болсон байна.
Тал нутгийн зэрэгцээ, тариалах нутгийн мал аж ахуйг ихээр хөгжүүлж байна, өнөө, бүх өөртөө засах районы тариалах нутаг болон хагас тариалж хагас малжих нутгийн малын тоо толгой нь 5 жилийн өмнө бүх өөртөө засах районы малын тоо хэмжээний 20.9% байснаас нэмэгдээд 2005 онд 68%-ийг эзэлж, малжих районыхаас давсан байна. 2005 онд, бүх өөртөө засах районы малын нийт тоо толгой 100 саяаас давж, 5 жилийн өмнөхөөс 45.4 хувь нэмэгдсэн байна. Ноднин жил, бүх өөртөө засах районы сая гаруй юанаас дээш орлоготой малын ашиг шимийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах аж ахуйн нэгжийн орлого нь 61 тэрбум 200 сая юань хүрч, жилийн ашиг нь 4 тэрбум 800 сая юаньд хүрсэн байна. \Алтаннавч орчуулж, Пэрлаймаа хянав\
|