Өнөө "мөнгө угаахын эсрэг хуул"-ийг 22-ны өдөр Хятадын хууль тогтоох байгууллагад дахин дэвшүүлэн хэлэлцүүлж байна. Уг хуулийн төслийн дагуу, Хятад улс мөнгө угаахын эсрэг хяналт удирдлагын механизм тогтоож, банк санхүүгийн олон байгууллагууд ч мөнгө угаахын эсрэг тусгай байгууллагууд ажиллуулах юм байна.
Энэ төсөлд мөнгө угаахын эсрэг мэдээллийн төв байгуулахын зэрэгцээ, хэрэглэгчдийн харьяаллыг тодруулах журам бий болгож, мөнгө угаахын эсрэг мэдээллийг хадгалах зэрэг холбогдох дүрэм журам гаргах болно. Мөн төслийн дагуу, засгийн газрын холбогдох байгууллага нь гэмт хэрэгт холбогдон сэжиглэгдсэн мөнгийг шалган тодруулах , зогсоох болон шалгалт хийх эрхтэй юм байна.
Үүнээс гадна, мөнгө угаасан гэмт хэрэг нь хэрэв үндэстэн дамнасан чанартай байвал мөнгө угаахын эсрэг хүрээнд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэж энэ төсөлд бас тогтоосон байна. \Номин орчуулж Пэрлаймаа хянав\
|