• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-22 17:33:12    
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн усны хангамжийн салбарт нэгдэн орохыг сайшааж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хотын усны хангамж, ус зайлуулах, бохир усыг шийдвэрлэх болон дахин ашиглах салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн нэгдэн орохыг Хятад улс сайшааж байна гэж Хятадын Барилгын яамны орлогч сайд Чю Баошин 22-ны өдөр хэлсэн байна.

    Тэрээр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, дараачийн 5 жилд Хятад улсын усны хангамж, ус зайлуулах, бохир усыг шийдвэрлэх болон дахин ашиглах зэрэг усны аж ахуйн зах зээлд шаардагдах ерөнхий хөрөнгө оруулалт нь триллион юанаас давах болно. Эдгээр салбарыг өнгөрсөн төрийн өмчит аж ахуйн нэгж эзэмшиж байсан боловч өнөө Хятадын Засгийн газраас нийтийн ажил төрлийн зах зээлийн өөрчлөлтийн гол тал болгосон байна. Засгийн газраас зах зээлийг нээлттэй байлгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн энэ салбарт нэгдэн орохыг сайшааж байна. Хойшид Хятадын Засгийн газраас эдгээр салбарт онцгой зөвшөөрөл олгох арга хэмжээ авч, усны чанар, усны үнэ, үйлчилгээний чанарын талаар аж ахуйн нэгжийг хянан удирдах болно гэжээ.

    Чю Баошин цааш нь хэлэхдээ, Хятад улс энэ онд багтаан усны хангамж, ус зайлуулах, бохир усыг цэвэрлэх болон дахин ашиглах салбарт чиглүүлсэн хянан удирдах аргыг боловсруулан тогтоох болно гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040