Хятадын Засгийн газрын зохион байгуулсан "Ядуурлыг бууруулах болон олон улсын бүс нутгийн хамтын ажиллагаа" олон улсын симпозиум 22-ын өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Чэндү хотноо боллоо. Уг симпозиумоор дэлхийн олон орны ядуурлыг бууруулсан амжилттай арга хэлбэрийг хамтаар хуваалцаж, ядуурлыг их хэмжээгээр бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлж амжилтад хүрсэн Хятадын Засгийн газрын туршлагыг танилцуулах юм байна.
2 хоног болох уг симпозиумд олон орны удирдах хүмүүс, мэргэжилтнүүд болон НҮБ-ын холбогдох байгууллагын хариуцлагатай хүмүүс зэрэг 200 гаруй хүн оролцож байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|