2008 онд Вьтнамтай төлөвлөгөө ёсоор эх газрын хилийн заагийг тогтоож, шон босгох ажлаа дуусгахыг Хятадын тал хүсч байна.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ху Жиньтао манай оронд айлчилж байгаа ВКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нон Дүгмантай 22-ны өдөр уулзахдаа, хоёр тал хоёр орны найрамдлын их талыг чухалд үзэж, найрсаг зөвшилцөл хийх үзэл санааны дагуу эх газрын хилийн заагийг шалган тогтоох ажлаа түргэтгэхийн зэрэгцээ Тонгийн булангийн гаднах усан хилийн заагийг тогтоох тэрчлэн хамтран нээн ашиглах хэлэлцээг алхам дараатай ахиулж, Хятад ,Вьетнам, Филиппин 3 талын өмнөд тэнгист хамтран ажиллаж байгаа байдлыг хэвээр хадгалахыг хүсч байна гэжээ.
Вьетнам, Хятад хоёр орон найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахад ашигтай юм гэж Нон Дүгман хэлсэн байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|