Энэ онд, Хятадын төвлөрсөн төсвийн ядууг тэтгэх тусгай хөрөнгө оруулалт 13 тэрбум 400 сая юаньд хүрсэн байна.
Хятадын Төрийн зөвлөлийн ядууг тэтгэж хөгжүүлэх ажил эрхэлсэн албаны дарга Лю Жянь 22-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Чэндү хотод болсон ядууг бууруулах болон бүс нутгийн хамтын ажиллагааны олон улсын симпозиумд хэлэхдээ, энэ жил Хятадын төвлөрсөн төсвийн ядууг тэтгэх тусгай хөрөнгө оруулалт 13 тэрбум 400 сая юаньд хүрч, хойшдын хэдэн жилд жил дараалан нэмэгдэх болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, сүүлийн 20 жилд Хятадын хөдөө нутгийн тун ядуу хүн ам 100 сая гаруйгаар цөөрч, 2005 он гэхэд 23 сая 650 мянга болсон байна.
Хятадын Засгийн газар урт хугацааны турш ядууг бууруулж, тариачдын амьжиргааны түвшинг дээшлүүлэхээр хүчин чармайлт гаргаж, ялангуяа өнгөрсөн зууны 80-аад оны дунд үеэр, Хятадын Засгийн газар ядууг тэтгэх тусгай байгууллага байгуулж, бүх Хятадын хэмжээнд зохион байгуулалттай, төлөвлөгөөтөй, өргөн цар хэмжээтэйгээр ядууг тэтгэж хөгжүүлэх ажиллагаа зохион явуулсан байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|