Венесуэлтэй нөөц хүчээ нээн хөгжүүлж, хамтын ажиллагааны салбараа өргөтгөн, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлж, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэмийн сайн үр ашигт хүргэхийг Хятадын тал хүсч байна.
Хятад Улсын дарга Хү Жиньтао 24-ний өдөр Бээжинд айлчилж ирсэн Венесуэлийн ерөнхийлөгч Нуго Рафаел Чавез Фриаст хандаж хэлэхдээ, Венесуэлийн талтай нэгэнт тогтосон хамтын ажиллагааны төслүүдээ эртхэн хэрэгжүүлж, хоёр талын төмөр замын байгуулалт, усан онгоц үйлдвэрлэх, нефть мехникийн үйлдвэрлэл, дээд шинэ техник зэрэг талын хамтын ажиллагааг нааштай судлан хэлэлцэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Номин хянав/
|