
Хятад улс энх тайванч хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж хэзээ ч жанжлагч болохгүй, өөрийгөө хөгжүүлэхээр дамжиж дэлхийн энх тайвны үйлсийг ахиулна гэж 23-ны өдөр өндөрлөсөн Хятадын гадаад ажил хэргийн төв зөвлөлгөөнөөр дахин нотолжээ. Хятад улсын Дарга Хү Жиньтао нарын зэрэг удирдагчид 3 хоног болсон энэ зөвлөлгөөнд оролцсон байна.
Хятад улс хамтран ажиллахаар дамжуулан энх тайван байдал тогтоох, хөгжилд тус дөхөм үзүүлэх, маргааныг зохицуулахаар хүчин чармайлт гаргана. Гадаадад нээлттэй байх үндсэн бодлого болон харилцан ашигтай байх нээлттэй стратегиэ хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ, олон орнуудтай харилцан хүндэтгэж, нийтлэг ойлголтоо өргөтгөж, эвсэг найрамдуу зэрэгцэн оршиж, адил бус соёл иргэншил хоорондын солилцоог эрчимжүүлэх, ойлголцлыг нэмэгдүүлэх, харилцан тус дөхөм үзүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана гэж уг зөвлөлгөөнөөр амлалт хийсэн байна.
Хятадаас гадаадад суугаа байгууллага, ажилтны аюулгүй байдал, хууль ёсны эрх ашиг, Хятадын харьяат нар хятад хүмүүс болон Шянгангийн Засаг Захиргааны Онцгой Районы эх орон нэгтэй хүмүүс, Аомэний Засаг Захиргааны Онцгой Районы эх орон нэгтэй хүмүүс, Тайваний ах дүү нарын зүй ёсны эрх ашгийг Хятад улс хуулийн дагуу хамгаална гэж уг зөвлөлгөөнөөс бас тэмдэглэсэн байна. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|