|
|
(GMT+08:00)
2006-08-24 17:22:32
|
Хятад Сингапур хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
Синьхуа Агентлаг
Хятад Сингапур хоёр орон терроризмийн эсрэг тэмцэх, хууль хэрэгжүүлэх, хууль зүй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайд Жөү Юн-кан 24-ны өдөр Бээжинд Сингапурын Ерөнхий сайдын орлогч Уон Кан-сэнтэй уулзах үе хэлэхдээ: Хятад Сингапур хоёр орон олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт маш сайн хамтран ажиллаж ирсэн юм. Хоёр тал аюулгүйн уламжлалт бус салбар, ялангуяа терроризмийг эсэргүүцэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх, хууль бус цагаачдад цохилт өгөх, хууль зүй болон тэнгис дээрх аюулгүйн талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орны болон бүс нутгийн хамтын аюулгүй байдлыг хангахад нааштай ач холбогдолтой юм гэжээ.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|
|
|