Хятадын Ерөнхий сайдын орлогч Зэн Пэй-янь 24-ний өдөр Бээжинд Хятад—Венесуэлийн дээд хэмжээий холимог комиссын 5-р хуралд оролцохдоо, Хятад Венесуэл хоёр орон харилцан ашигтай байхыг баримталж, үр ашгийг чухалд үзэж, хамтын ажиллагаагаа байнга өргөтгөн, хамтын ажиллагааны салбараа тэлж, зэрэглэлээ дээшлүүлэн, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны урт хугацаанд тогтвортой хөгжихөд шинэ хувь нэмэр оруулахыг хүссэн байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес бас уг хуралд оролцожээ.
Өөр мэдээнд тэмдэглэснээр, Хятадад Ерөнхийлөгч Уго Чавес 24-ний өдөр Бээжинд, Венесуэл Хятад хоёр орон хөрөнгө нийлүүлэн байгуулсан дэд бүтцийн байгуулалт болон мөн холбогдох салбарт зохион явуулсан банк санхүүгийн хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрээр мөн өдөр Хятадын үндэсний нээн хөгжүүлэх банктай үзэн танилцсан бөгөөд уг банкны ерөнхийлөгч Чэнь Юаньтай банк санхүүгийн хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна.
Венесуэл Хятад нь эдийн засгийн талаар маш хатуу нөхвөрлөх чанартай бөгөөд хамтран ажиллах нөөц хүчин маш их юм. Хоёр орны Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн харилцан хөрөнгө оруулах, давуу талаар харилцан нөхвөрлөхөд тус дөхөм үзүүлж, хамтран амжилтад хүч байгаа юм. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|