Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчао 25-ны өдөр хэлэхдээ, "Тайваний хуурайн цэргийн командлагчийн" айлчлалыг хүлээж авсан Японд Хятад улс хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснийг үзвэл, тун саяхан Тайваний "хуурайн цэргийн командлагч" Хү Жэньпү "жуулчлах" нэрээр Японд айлчилсан бөгөөд 24-ний өдөр Японы эх газрын өөрийгөө хамгаалах цэрэг ангийн буудалагын сургуулийг сонирхсон байна.
Үүнд холбогдуулан Лю Жяньчао хэлэхдээ, Японы засгийн газар Хү Жэньпүгийн Японд айлчлахыг хүлээж авсан явдал бол Хятад Японы харилцаан дахь нэг хүнд ноцтой хэрэг болох юм. Хятад Японы улс төрийн гурван баримт бичгийн холбогдох зарчим болон холбогдох амлалтаас ил тод няцсан Японы энэх үйл ажиллагаанд Хятадын тал хатуу эсэргүүцэл илэрхийлж байна. Бодитой үйл ажиллагаараа нэг Хятадын байр сууриа илэрхийлж, Хятадын талын хатуу байр суурь болон анхаарал тавьж байгаад нухацтай хандаж, ийм хэрэг дахин гарахаас сэргийлэхийг Хятадын тал Японы засгийн газарт хатуу шаардаж байна гэжээ. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|