Хятадын эртний биологи судлаачид тун саяхан Өвөр Монголын Өөртөө Засах Районы Эрээн хотын давсан нуураас үлэг гүрвэлийн үлэмжихэн чулуужмал олсон байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол уг чулуужмал бол Азийн бүс нутгаас өнөө олдоод байгаа хамгийн том үлэг гүрвэлийн чулуужмал юм, үүнийг цаашид олборлож, судалхад хзрвэл үлэг гүрвэлийн устаж мөхсөн нууцыг мэдэж болзошгүй байна гэжээ.
Эрээн бол Өвөр монголын тал нутгаас хамгийн эрт үлэг гүрвэлийн чулуужмал олдсон газар болох учраас дэлхийн биологи судлаачдын анхаарлыг татаж байна. 1921 онд Америкийн биологийн эрдэмтэн эндээс анх удаа үлэг гүрвэл болон үлэг гүрвэлийн өндөгийн чулуужмал олж дэлхий нийтийг шуугиулсан юм. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\
|