ХКН-ын төв хороо тун саяхан Бээжингийн Жүннаньхайд намын бус зүтгэлтнүүдийн уулзалт зохион байгуулж, "БНХАУ-ын АТИХ-ын байнгын хорооны шат бүрийн байгууллагын хяналтын хуулийн" төслийн талаархи ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны лидерүүд болон намын бус зүтгэлтнүүдийн саналыг сонссон байна.
ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтао уулзалт яриаг даргалсан бөгөөд чухал үг хэлсэн байна. Хяналтын хууль тогтоох нь АТИХ-ын механизмыг боловсронгуй болгоход ашигтай, засаг захиргааг хуулийн дагуу явуулж, хууль зүйг төв шударгаар хэрэгжүүлэхийг ахиулахад ашигтай, социализмын ардчилсан улс төрийг дүрэмжүүлэхэд ч ашигтай юм. Хяналтын хуулийг АТИХ-ын байнгын хороогоор хянан хэлэлцүүлж батлуулсны дараа, уг хуулийг зөв хэрэгжүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|