Хятадын худалдааны яамны сайд Бө Шилай 28-ны өдөр Бээжинд Америкийн худалдааны төлөөлөгч Сусан Швабд хандан хэлэхдээ, Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах байр суурь бол байнгын бөгөөд эрс шийдвэртэй юм гэжээ.
Швабтай уулзах үе Бө Шилай хэлэхдээ, Хятадын засгийн газар өнөө хууль тогтоох, бэлтгэл сургалт, аж ахуйн нэгжүүдийн дүрэм, олон улсын харилцаа болон хамтын ажиллагаа зэрэг олон талд оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд үр ашигтай ахиц гарсан байна гэжээ. Тэрээр бас зах зээлийн эдийн засгийн статус, Хятадад авч байгаа экспортын хязгаарлалаа Америк сулруулах, Хятадын аж ахуйн нэгжийнхний Америк орох бизнесийн виз зэрэг Хятадын талын анхаарал тавьж байгаа асуудлуудыг ярьсан байна. Тэрээр хэлэхдээ, эдгээр асуудлыг зохицуулах нь Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны хөгжилд шинэ хүчин сэлбэх бөгөөд Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшинг улам дээшлүүлэх болно гэжээ.
Шваб хэлэхдээ, Америк Хятадын худалдааны харилцааг хөгжүүлэх нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд хоёр талд тэрчлэн олон талд ашигтай байх болно. Хятадын талын анхаарлыг Америк хүндэтгэж байна, Хятадын талтай холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|