Балба улс нь нэг Хятад улсын бодлого үргэлжлэн баримталж, гадны ямарваа хүчний Балбын нутаг дэвсгэрийг ашиглан Хятадын эсрэг ажиллагаа хийхийг зөвшөөрөхгүй гэж Балбын Ерөнхий сайдын орлогч К.П.Схарма Оли, Хятадын Ерөнхий сайд Вэнь Жабаотай 29-нд Бээжинд уулзахдаа мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ, урт хугацааны туршид, Балбын засгийн газарт улс төрийн талаар дэмжлэг үзүүлэн эдийн засгийн талаар тусламж олгож ирсэн Хятадын засгийн газарт Балбын засгийн газар талархаж байна. Хятадын талтай хамтаар чармайж байгаад уламжлалт найрамдлаа бэхжүүлэн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс Балбын ард түмний өөрийн орны байдалдаа тохирсон нийгмийн байгуулал хөгжлийн замаа сонгохыг хүндэтгэж, Балбын олон бүлгийн энх тайван тогтвортой байдлыг биелүүлэхийн төлөө гаргасан хүчин чармайлтыг дэмжиж, Балбын улс төрийн эвлэрэл зохицол түргэн биелэгдэж, нийгэм нь тогтвортой, эдийн засаг нь хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байна гэжээ. Хятадын тал чадлынхаа хэмжээнд Балбын эдийн засаг нийгмийн хөгжилд үргэлжлэн тусламж дэмжлэг олгоно гэж тэрээр илэрхийлсэн байна. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|