Хятадын Худалдааны Яамны төлөөлөгч Чүнчуань 30-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын тал ДХБ-ын бүх гишүүдтэй хамтаар чармайж, Дохагийн уулзалт хэлэлцээг түргэхэн сэргээж, эцсийн зорилгод нь хүргэхийн төлөө хувь нэмрээ үзүүлэх болно гэжээ.
Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Чүнчуань хэлэхдээ, Дохагийн уулзалт хэлэлцээ харш саатад учрах нь аль ч талд ашиггүй юм. Хэрвээ хэлэлцээг урт хугацаанд сэргээж чадахгүй юм бол бүх дэлхийн худалдааны тогтвортой чанар болон төсөөлөх чанар алдагдах болно. Иймээс Хятад улс Дохагийн уулзалт хэлэлцээг түргэхэн сэргээхийг зорьж байгаа юм. Тэгэхдээ хөгжсөн орнуудын гишүүд нь түрүүлэн ажил хэрэгч хувь нэмэр үзүүлэх хэрэгтэй юм гэжээ.
Америкийн худалдааны төлөөлөгч Сусан Шваб Хятадад хийсэн айлчлалаа 29-ний өдөр дуусгаад Бээжингээс мордохын өмнө хэлэхдээ, Дохагийн уулзалт хэлэлцээг ахиулах талаар Хятадын тал нааштай үүрэг гүйцэтгэхийг Амрик хүсэж байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|