Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чиньган 30-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын тал зүүн тэнгист байгалийн хийн орд нээж байна. Үүнд Хятад улс маргашгүй эрхтэй. Энэ бол зүй ёсны ажиллагаа мөн гэжээ.
Японы хэвлэлийн мэдээнээс үзэхэд, Хятадын талын зүүн тэнгист байгалийн хийн "Ба жяо тин" гэдэг орд нээсэн асуудлаар Японы тал тун саяхан Хятадын талтай харилцаж, Японы 200 милийн хүрээтэй эдийн засгийн тусгай усан хилд Хятадын тал байгалийн хийн орд нээсэн байна. Японы тал үүнд маш их анхаарал тавьж, сэтгэл түгшиж байна гэж хэлсэн байжээ.
Үүнтэй холбогдуулан Чиньган тайлбар нийтэлж тэмдэглэхдээ, зүүн тэнгист далайн зааг шугам тогтоох асуудлаархи маргаанаа Хятад Япон хоёр тал хэлэлцээгээр зохицуулах ёстой юм. Японы талын шинэ зөрчил маргаан үүсгэхийг Хятадын тал эсэргүүцнэ гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|