• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-30 17:59:28    
Түвд болонТайваны асуудлаар Хятад улсыг эрс дэмжиж ирсэн Балбад талархав

Хятадын Олон Улсын Радио

     Удаан хугацааны турш Түвд болон Тайваны асуудлаар Хятад улсыг шийдвэртэй дэмжиж ирсэн Балба улсад баярлан талархаж байна гэж УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 30-нд Бээжинд илэрхийлсэн байна.

     Дарга Жя Чинлинь айлчлал хийж байгаа Балбын Ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад харилцааны сайд К.П.Схарма Олитай уулзахдаа ингэж илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Балбын сайн хөршийн найрсаг харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалд үзэж, Түвдийн өөртөө засах районтай Балбын олон хэлбэрээр хамтран ажиллахыг дэмжинэ. Балбын талтай хамтаар хоёр орны сайн хөршийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Оли хэлэхдээ, удаан хугацааны туршид Балбыг улс төрийн талаар дэмжин эдийн засгийн талаар тусалж ирсэн Хятадын засгийн газар ард түмэнд Балбын засгийн газар талархаж байна. Балбын тал нэг Хятад улсын болдлого үргэлжлэн баримталж, ямарваа гадны хүчний Балбын нутаг дэвсгэрийг ашиглан Хятадын эсрэг үйл ажиллагаа хийхийг зөвшөөрөхгүй гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/