|
 |
(GMT+08:00)
2006-09-02 17:00:39
|
Оюуны өмчийн эрхийг хамгаалах сүлжээ байгуулна
Синьхуа Агентлаг
Хятад улс ирэх таван жилд бие даасан оюуны өмчийн эрх болон нэрт брэндийн аж ахуйн нэгжүүдтэй болох зорилтоо биелүүлж, гурван жилд багтаан оюуны өмчийн эрхийг хамгаалах сүлжээ байгуулж, аж ахуйн нэгжүүдэд бие даан шинийг үүдэн бүтээх таатай орчин бүрдүүлж өгөхөөр байна гэж Хятадын Худалдааны сайдын орлогч Ляо Шяочи 2-ны өдөр болсон холбогдох хурал дээр хэлсэн байна. Түүний танилцуулснаас үзвэл, оюуны өмчийн эрхийг хамгаалах энэ сүлжээнд 50 хотод оюуны өмчийн эрхийг хамгаалах илчлэн заалдах төв байгуулах, оюуны өмчийн эрхийг хамгаалах үнэлгээ хийж урьдчилан сэрэмжлүүлэх болон илчлэн заалдаж гомдол мэдүүлэх байгууллага байгуулах, хууль хэрэгжүүлэн зохицуулах эгнээ бий болгох зэрэг багтаж байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|
|
|