Энэ он гарснаас хойш, Хятадын умард нутгийн Өвөр Монголын нутгаас эрт дээр үеийн хадны зургууд илэрсэн байна.
Тун саяхан илэрсэн хадны зураг нь Улаан –хад хотын Баарин зүүн хошууны Субай уулнаас илэрсэн байна. Хадны зураг нь голдуу загас, бэлгийн эрхтэний дүр болон маш олон янзын үсэг зэрэг болно.
Сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, саяхан Улаан –хад хотод шинэ чулуун зэвсэгийн үеийн нэг бүлэг дээр үеийн хадны зургууд илрүүлсэн бөгөөд, тэдгээр зургийн дотроос долоон бурхан одны зураг нь ховор тохиолдол байлаа. Үүнээс гадна Алагшаа аймгаас сүүлийн үе 3,4 мянган жилийн тэртээх хадны зургууд илрүүлсэн байна.
Өнөөгийн байдлаар, өвөр Монголд илрүүлсэн эртний хадны зураг 30 мянга гаруй ширхэгт хүрээд байна. \Номин орчуулж Буян хянав\
|