
Уг музейн дарга Шэнь Чян хэлэхдээ, тухайн үеийн дайны явцад Хятадын ард түмний Японы фашисттай эрэлхэгээр тэмцсэн үндэстний зориг санааг Хятадын үр хойчис уламжлан өвөлж, цаашид бадруулах ёстой юм. Японы түрэмгийллийн эсрэг дайн нь өөрчлөгдөшгүй түүхийн бодит хэрэг бөгөөд энэ түүхэн хэрэгт зөвөөр хандах нь Хятад Японы энх тайван найрсаг харилцааг үргэлжлэн эрүүл саруулаар хөгжүүлэх үндэс суурь болох юм гэжээ.
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний хийсэн дайны тухай түүхийн эрдэмтэдийн судалсанаар, дайны жилүүдэд Хятадад учруулсан эдийн засгийн шууд, дам хохирол нь 600 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна. Япон цэрэг Хятадын эгэл жирийн иргэдийг хядсан хэргийг хэдэн арван мянга удаа үйлдэж, нас барагсдын тоо 10 саяд хүрсэн байна. Үүний зэрэгцээ Япон цэрэг Хятадад хэрцгий бүдүүлэгээр тонож эвдсэн хийсэн байна. \Урьхан орчуулж, Номин хянав\ 1 2
|