Хятадын 2006 оны олон улсын жижиглэнгийн худалдааны яармаг энэ 9-р сарын 22—24-ний өдрүүдэд Шанхай хотод болох гэж байна. 2006 оны Хятадын жижиглэнгийн худалдааны их хурал ч хамт болох юм байна.
10 гаруй улс орон, газар нутгын 300 гаруй пүүс компани энэ яармагт оролцох юм байна. Дотоодын жижиглэнгийн худалдааны 1000 гаруй пүүс компанийн төлөөлөгч Хятадын жижиглэнгийн худалдааны их хуралд оролцох болно. Хурлын хугацаанд 2005—2006 оны Хятадын жижиглэнгийн худалдааны жил тутмын тайлан, 2006—2007 оны Хятадын худалдааны 10 их халуун цэгийн төсөөлөл зэрэг худалдааны салбарынхны сонирхлыг татаж байгаа тайлан илтгэлийг нийтлэх болно. Эдгээр тайланг Хятадын төрийн нэр хүндтэй байгууллага, холбогдох салбарын мэрэгжилтэн юм уу, мэргэжлийн байгууллага хйих бөгөөд Хятадын дотооддоо анх удаа нийтлэх олон ажил төрлийг хамарсан тайлан болох юм байна. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|