• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-04 14:08:57    
Дэлхийн 2-р дайнд хорлогдсон Лю Ляньрэний дурсгалын ордон байгуулагдав

Хятадын Олон Улсын Радио

    Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайнд хорлогдсон ажилчин Лю Ляньрэний дурсгалын ордон 3-ны өдөр түүний төрсөн нутаг Хятадын зүүн хэсгийн Шаньдүн мужийн Гаоми хотод байгуулагдлаа. Ингээд Лю Ляньрэнь нь Хятад болон Япон хоёр газарт дурсгалын ордон болон дурсгалын хөшөөтэй Дэлхийн 2-р дайнд хорлогдсон цорын ганц иргэн болсон байна.

    Лю Ляньрэний дурсгалын ордонг Хятад Япон хоёр орны найрсаг зүтгэлтнүүд хамтаар хөрөнгө мөнгө хандивлаж байгуулсан юм. Уг дурсгалын ордонд Лю Ляньрэний амьд сэрүүн байхдаа үлдээсэн эд бодис болон холбогдох бичиг материал, гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж байна.

    Лю Ляньрэнь бол Гаоми хотын хүн юм, 1944 оны 10-р сард Хятадыг түрэмгийлсэн Япон цэрэгт баригдаж Японд хар ажил хийхээр очсон байна. Лю Ляньрэнь зовлон шаналалыг хүлцэн ядахдаа 1945 онд зугатан алга болжээ. Лю Ляньрэнь Япончуудад танигдахаасаа айгаад Хоккайдогийн балар ой хөвчин ууланд нуугдаж, 13 жилийн зэрлэг амьдралыг өнгөрөөж, 1958 онд сая нэгэн анчин түүнийг олсон байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\