Өвөр Монголын Янь Жялянгийн Юань улсын үеийн үлдэгдэлд 3 сар гаруй археологийн хайлт малталт хийгээд Юань улсын үеийн тосгоны буурь турийн шинж төлөв гарч ирсэн байна. Археологичид энэ тосгоны бууриас байшингийн суурь, үнсний нүх, зоорь, булш зэргийг илрүүлсэн байна. Түүний дотор байшингийн суурь 90 гаруй, нэг зоориноос ваар, хүрэл багаж, төмөр эдлэл зэргийг 80 гаруй ширхэг олсон бөгөөд энэ үлдэгдлээс нийт 3000 гаруй ширхэг бичиг дурасгалын зүйл олсон байна.
Янь Жялянгийн Юань улсын тосгоны үлдэгдэл нь Өвөр Монголын Бугат хотын Жиү Юань дүүргийн Ма Чижэнь сууринд байдаг, энэ бол Юань улсын үеийн том тосгоны үлдэгдэл юм. Үүнийг 20-р зууны 50-аад оны үед илрүүлсэн юм байна. Өвөр Монголын Өөртөө Засах Район болон Бугат хотын бичиг дурсгалын зүйлийг хамгаалах салбар энэ оны 5-р сараас эхлэн энэ тосгоны бууринд малталт хийсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|