• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-05 10:23:03    
Уругвайд айлчилж байгаа нь нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, хамтаар хөгжих зорилготой юм

Хятадын Олон Улсын Радио

    Уругвайд айлчилж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 4-ний өдөр Монтевидеод хэлэхдээ, Хятадын тал Уругвай улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаатай байхыг маш чухалд үзсээр ирсэн юм, Уругвайд айлчилж байгаа энэ удаагийн айлчлал нь найрамдлаа зузаатгаж, нийтлэг ойлголтоо өргөтгөн, хамтын ажиллагааг ахиулж, хамтаар хөгжих зорилготой юм гэжээ.

    Уругвайн Ерөнхийлөгч Табаре Вазкуез мөн өдөр Ү Бангүөтэй уулзсан байна. Вазкуез хэлэхдээ, Ү Бангүөгийн уг айлчлал нь Уругвай, Хятадын харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлж, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахыг хүсч байна гэжээ.

    Ү Бангүө хэлэхдээ, Хятад ,Уругвай дипломат харилцаа тогтоосны 18 жилд, хоёр орны харилцаа урагштай хөгжиж, Хятад нь Уругвайн худалдааны тавдугаар том түнш болсон байна. Уругвайн талтай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрийг бий болгож, хүмүүнлэгийн салбар дахь өргөн дэлгэрэнгүй харилцааг ахиулж, хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөтгөн, Хятад Уругвайн урт хугацааны тогтвортой, эрх тэгш харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

    Уругвай нь Хятадын ард иргэдийн аялал жуулчлал хийх улс орон болох болно гэж Ү Бангүө мэдэгдсэн байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\