ХКН-ын төв хэвлэл "Рэнь Минь Ри Бао" сонин 11-ний өдөр "Түвдийн ирээдүй нэн сайн сайхан байна" гэсэн тоймчийн өгүүлэл нийтэлж, Хөхнуур Түвдийн төмөр зам нэвтэрснээр Түвдэд хөгжлийн шинэ чухал боломж нээгдэж байна гэж тэмдэглэсэн байна.
Түвдийн найрамдлаар чөлөөлөгдснөөс хойших 50 гаруй жилийн түүхийг эргэн харвал, Түвд нь хүн төрөлхтөний хөгжлийн мянга гаруй жилийн түүхийг алгасч, Түвдийн үндэстнүүдийн ард түмэн өдөр ирэх тутам баян чинээлэг болж аз жаргалтай амьдарч байна. Өнөөдрийн Түвдэд үндэстнүүдийн эв санааны нэгдэл байнга бэхжиж, социалист үндэстнүүдийн эрх тэгш, эв нягтралтай, харилцан туслалцсан, эвсэг зохицонгуй харилцаа улам нягт болж байна гэж өгүүлэлд тэмдэглэв.
Түвд өнөө түүхийн хөгжил болон тогтвортой байдлын хамгийн сайн үедээ байна. Энэ оны 7-р сарын 1-ний өдөр Хөхнуур Түвдийн төмөр зам нэвтэрснээр Түвдийг Хятадын олон газар, дэлхий дахинтай нягт холбосон байна гэж энэ өгүүлэлд тэмдэглэсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|