Хятадын Төмөр замын яам болон Үндэсний Хөгжлийн банк хамтран ажиллаж, Хятадын Үндэсний хөгжлийн банк ирэх 5 жилд Хятадын төмөр замын байгуулалт зэрэг төсөлд 250 тэрбум юаний бодлогын чанартай зээл олгож, төмөр замын хөгжилд хөрөнгө мөнгөний туслалцаа хангах гэж байна.
Хоёр талын хамтран ажиллах гол салбарт, төмөр замын сүлжээний шинэ байгуулалт тэрчлэн төмөр замын шугамын техникийн өөрчлөлт болон төмөр замын техник тоног төхөөрөмжийн төсөлд их хэмжээний, урт хугацааны хөрөнгө мөнгөний туслалцаа хангах зэрэг багтаж байгаа юм байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|