Дэлхийн банк болон түүний харьяа Олон улсын банк санхүүгийн компанийн сүүлийн үед нийтэлсэн "2007 оны дэлхийн худалдааны нөхцөл байдлын тухай тайлан"-аас үзвэл, өнгөрсөн нэг жилд Хятад улс өөрчлөлт хийх алхаагаа түргэтгэсэн бөгөөд 175 эдийн засгийн бие даасан бүтцийн дотор худалдааны нөхцөл байдалд өөрчлөлт хийсэн эдийн засгийн бүтцийн эхний 10-д орсон юм байна.
"2007 оны дэлхийн худалдааны нөхцөл байдлын тухай тайлан" нь эдийн засгийн 175 бие даасан бүтцийн худалдааны нөхцөл байдлыг жагсаасан байна. Энэ жагсаалт нь аж ахуйн нэгж байгуулах, эрхлэх, худалдаа хийх, татвар болон дампуурах зэрэг талаар мөрдөж байгаа бодлогын тогтоосон цаг хугацаа болон өөрийн өртгийн үзүүлэлтийг иш баримт болгосон юм байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|