• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-11 15:09:48    
Хятадын засгийн газар электрон худалдааны орчин ахуйг сайжруулж банйа

Синьхуа Агентлаг

     Хятадын засгийн газар электрон худалдааг маш чухалчлан үзэж, электрон худалдааны орчин ахуйг сайжруулахаар чармайж байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн мэдээлэлжилтийн ажил эрхэлсэн газрын албаны ажилтан хатагтай Чюй Вэйжи тун саяхан хэлсэн байна.

     Тэрээр Хятадын Ханжөү хотод болсон холбогдох хурал дээр хэлэхдээ, Хятад улс электрон худалдааны хөгжлийн бодлого болон хуулийн орчин ахуйг тасралтгүй сайжруулж, электрон худалдааны төлбөр, бараа бүтээгдхүүнийг хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ, гэрчилгээ, баримжаа, итгэмж зэрэг орчин ахуйн байгуулалтыг эрчимжүүлж байна. Өнөө шат бүрийн засгийн газрын сүлжээгээр тендер зарлаж, бэлтгэн нийлүүлж байгаа нь электрон худалдааны хөгжлийг ахиулах чухал хүчин болж, хэсэг гол болох ажил төрөл болон байгууллага нэгж ч электрон худалдааны туршилтын ажил хийж байна.

     Энэ оны 5-р сард, Хятад улс ирэх 15 жилийн үндэсний мэдээлэлжилтийн хөгжлийн стратеги дэвшүүлсэн байна. Үүнд электрон худалдааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан тогтоож, бодлого, хууль дүрэм, аюулгүй байдал, төлбөр тооцоо, бараа бүтээгдхүүнийг хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ зэргийг ахиулан дэлгэрүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэхээр дэвшүүлсэн байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\