Хятадын эдийн засгийн түргэн өсөлт нь эрчим хүчний хэрэглээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн учраас тодорхой хэмжээний нефть импортлох нь зайлшгүй хэрэг юм. Гэвч Хятадын импортолж байгаа нефтийн хэмжээ нь дэлхийн нефтийн худалдааны нийт хэмжээний 6 хувь орчмыг л эзэлж байна гэж Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Жан Гүөбао 11-ний өдөр хэлсэн байна.
Тэрээр Ханжөү хотод болсон Хятад Америкийн нефть байгалийн хийн аж үйлдвэрийн 7-р чуулга уулзалт дээр танилцуулж хэлэхдээ: 2005 онд Хятад улс 136 сая тонн нефть импортолсон, үүнийг 2004 оны мөн үетэй харьцуулбал бага хэмжээгээр багассан байна гэжээ. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|