Хятадын Гаалийн ерөнхий газрын 11-ний өдөр нийтэлсэн сүүлийн үеийн бүртгэлээс үзэхэд, энэ оны эхний найман сард Хятадын гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 1 триллион 104 тэрбум 600 сая ам долларт хүрч, 2005 оны мөн үеийнхээс 24 хувиар өсөн нэмэгдэж, 2005 оноос нэг сар урьдчилан нэг триллион ам доллароос давсан юм байна.
Бүртгэлээс үзэхэд, энэ оны эхний 8 сард, Хятадын гадаад худалдааны ашиг нь 95 тэрбум 600 сая гаруй ам долларт хүрсэн байна. Европын холбоо, Америк, Япон, АСЕАН нь Хятадын худалдааны хамгийн том түнш хэвээр байж, Хятад болон тус 4 орны худалдааны нийт хэмжээ 100 тэрбум ам доллароос давсан байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|