Европын Холбооны оюутан сурагчдыг Хятад хэл сурах нөхцөл боломжоор хангахын тулд, "Хятад-Европын Холбооны оюутан сурагчдын солилцооны сургалтын тэтгэлгийн төсөл"-ийг Хятад улс 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд 2007 оноос эхлэн жил болгонд Европын Холбооны 100 оюутанд Засгийн газраас сургалтын тэтгэлэг олгох юм байна.
Тоо баримтаас үзвэл, өнөө, гадаадад хятад хэл сурч байгаа хүний тоо 30 саяас давсан байна. Хятадын ерөнхий хүчин чадал нэмэгдэхийн хэрээр, хятад хэл сурахыг дэлхий нийтийн хэмжээнд ихээр сонирхох боллоо. Холбогдох салбарын хийсэн бүртгэлээс үзвэл, 2010 он гэхэд бүх дэлхийд хятад хэл сурч байгаа гадаадын иргэн 100 саяд хүрэх бөгөөд тэр үед гэхэд хамгийн багаар хэлэхэд хятад хэлний 4 сая багштай болох шаардлага гарах юм байна. \ Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|