|
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 12-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы тал улс төрийн ухаалаг шийд гаргаж, хоёр орны харилцааны хэвийн хөгжлийг харшлах харш саадыг бүрмөсөн арилгаж, Япон Хятадын харилцааг эртхэн хэвийн замд нь оруулахыг Хятаын тал хүсэж байна гэжээ.
Японы хөдөө аж ахуй загасан аж ахуйн сайдын орлогч сүүлийн үе хувийн нэрээр Тайваньд айлчлах гэж байгаа асуудалд холбогдуулан Чинь Ган хэлэхдээ, Хятадтай дипломат харилцаатай орнууд Тайваньтай албаны талын харилцаа гэдгийг хөгжүүлэхийг Хятад улс эсэргүүцсээр ирсэн юм. Японы тал амлалтаа белүүлж, нэг Хятадын зарчмаар Тайваний асуудлыг зохицуулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ. /Баатар орчуулж,Э.Цогзолмаа хянав/
|