Хятад улс бие даан судлан хийсэн "Жүн Шин 22-р А" гэдэг холбооны дагуулаа 13-ны өдрийн 0 цаг 02 минутанд Шичангийн дагуул хөөргөх төвөөс "Чан Жэн 3-р хөх" зөөгч пуужингаар хөөргөж, дагуул товлосон тойрог замдаа оновчтой орсон байна.
"Жүн Шин 22-р А" дагуул бол дэлхийн бөмбөрцгийн зэрэг цэгийн тойрог замын дагуул бөгөөд зураг төслийн дагуу 8 жил ажиллах юм байна.
Энэ дагуулыг хөөргөсөн "Чан Жэн 3-р хөх" зөөгч пуужин нь энэ төрлийн пуужин 1994 онд анх удаа амжилттай ниссэнээс хойш дараалан 10 удаагаа нисэлт хийж байгаа бөгөөд мөн Хятадын Чан Жэн системийн зөөгч пуужингийн 91-р удаагийн нислэг болж байгаа юм байна.\Уртнасан орчуулж, Цэцэн хянав\
|